Tuesday, October 6, 2026

Б.Энх-Оргил ONE championship-ийн анхны тулаанаа Филиппиний Адонис Севилленотой хийнэ

Date:

“Стэп Арена” Мөсөн өргөөнд өнгөрсөн жилийн 11-р сарын 26-нд “ONE championship” холбооны “Road to ONE-Mongolia” холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ. Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, “ONE championship” холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох “ОNE Championship”-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа.

Тэрбээр Тайландын нийслэл Бангкок хотын алдарт “Лумпини стадиум”-д энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. “Лумпини стадиум”-д “ONE Fight Night-9” арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийнхүү хийх нь ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...