Tuesday, October 6, 2026

Сүхбаатар дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар Ё.Нямжав сонгогдлоо

Date:

Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрөгч нэгдүгээр сард томилогдож, дүүргийн намын хороондоо багагүй шинэчлэл хийж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус хурал өчигдөр буюу гуравддугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, даргаар нь Ё.Нямжав 192 төлөөлөгчдөөс 100 хувийн саналаар сонгогдсон байна.

Ё.Нямжав нь сүүлийн жилүүдэд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлуудыг хийж байсан бол одоо МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх /орон тооны бус/-өөр мөн ажиллаж байна.

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилсөн тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг УИХ-ийн гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяаг толгойлдог бөгөөд 80-аад оныхны түүчээ үргэлжилж байгаа бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...