Saturday, July 25, 2026

Кирибаяма Б.Лхагвасүрэн харү башёд түрүүллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн харү башё өнөөдөр өндөрлөлөө. Дээд зиндаанд сэкивакэ Кирибаяма Б.Лхагвасүрэн түрүүлж Японы эзэн хааны цомыг анх удаа гардлаа. Тэрбээр өнөөдөр комүсүби Дайэшог давснаар тэд даваа унаа тэнцсэн тул дахин нэмэлт барилдаан хийж Кирибаяма давснаар ийнхүү түрүүлэв.

Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын барилдаанд жюүрёод дэвшин сэкитори болсон бөгөөд 2020 оны нэгдүгээр сард дээд зиндаа буюу макүүчид барилдах болсон юм. Тэрбээр санданмэ, макүшита зиндаанд тус бүр нэг түрүүлж байв.

Энэ сарын башёд гурван зиндаанд монгол сүмочид түрүүлжээ. Дээд зиндаанаас гадна жюүрёо зиндаанд Ичиножо А.Ичинноров, жонокүчи зиндаанд Асахакирюү Р:Жямъянтогтох нар тус тус түрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...