Sunday, July 26, 2026

Баянзүрх дүүргийн долоон хорооны Засаг даргад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Date:

Прокурорын байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 171 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад гурван шаардлага хүргүүлжээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд есөн мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

– Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Дээрэмдэх гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд урьд оноос 57 хувиар өссөн байна. Тиймээс дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 7, 14, 16, 22 дугаар хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг ариулгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...