Thursday, October 8, 2026

Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 9-нөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ цахимаар худалдаалж эхэлсэн. Цаашид биржээр арилжаалсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-тай “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-г өнөөдөр байгууллаа. Ингэснээр 2023 ондоо Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замаар хямд өртгөөр нүүрс тээвэрлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ төмөр замаар ачаа тээвэрлэх технологит үйл ажиллагааг зүгшрүүлэх, Тавантолгой төмөр зам ХХК нь тээврийн үйлчилгээний орлогоор бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...