Sunday, July 26, 2026

Визийн нөхцөлийг хөнгөвчлөхийн тулд хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах ёстой гэжээ

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нарыг хүлээн авч уулзжээ. Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамд яриа хэлэлцээгээ эрчимжүүлж байгаа аж. Ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө анхаарч ажиллана гэдгээ БНСУ-ын Гадаад хэргийн сайд хэлжээ.

Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жилийн хүрээнд БНСУ -ын иргэдийг 90 хоногийн дотор визгүй зорчих шийдвэр гаргасан. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг Ерөнхий сайд онцолсон байна.

БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн энэ асуудлыг нухацтай судалж байгаа гэдгээ хэлжээ. Визийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал үзүүлэлт нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тус улсын хууль дүрмийг дээдлэн харилцан адил мөрдөх явдал гэдгийг тэрбээр хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...