Thursday, October 8, 2026

Г.Сайханбаяр: Ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай алба хаагчдаа бид илгээсэн

Date:

Монгол Улсын Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлаас өглөөний 04:30 цагт тус улс руу хөлгийн жолоо залсан. Албаны эх сурвалжийн хэлж мэдээлснээр Монгол Улсын тусламжийн баг зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Тэд одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрын хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид юм. Тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах Ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдах юм байна. Өчигдөр тус багийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр, Та бүхэн бол ажиллагааны газар оронд хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатайгаас гадна гамшиг ослын үед ажиллах сэтгэлзүй болон бие бялдрын чадвар эзэмшсэн. Түүгээр зогсохгүй англи, турк хэлтэй учир үүрэг гүйцэтгэх газарт очоод нутгийн иргэдтэй хэл нэвтрэхгүй гэсэн бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг хүсье хэмээн захижээ. Эмч нарын багийн тухайд Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламжийн чиглэлээр тусламж үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд мэс ажилбар хийх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...