Thursday, October 8, 2026

Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр болно

Date:

Замын хөдөлгөөний урсгал сөрж 7 машин мөргөж, 2 хүүхэд хохироосон Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хаалттай явагдана гэнэ. Хэргийг эргэн сануулахад 2022 оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг Олимп хотхоны арын зам дээр “Ландкрузер 200” маркийн автомашин явган зам дээр алхаж явсан 11-12 насны хоёр охиныг дайрч нэгийг нь хүнд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гарсан юм. Уг хэргийг үйлдсэн Ч.Маралмаа хохирогч охины гэмтлийг хүндэвтэр гэж үзсэн эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Ч.Маралмаа нь “Найз залуугаа согтуугаар машин бариулахгүйн тулд жолоог нь авсан. Жолоо барьж үзээгүй учраас сандарсандаа хааз, тоормозоо андуурсан” гэдэг мэдүүлэг өгсөн гэх ч түүний нэр дээр бүртгэлтэй хоёр ч автомашин байдаг, жолоо барьж чадахгүй байх үндэслэлгүй гэдэг мэдээллүүд олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар цацагдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...