Thursday, October 8, 2026

“Замын-Үүд” боомтыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна

Date:

“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна.”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажлын хэсэг тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллажээ. Зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг, барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, Улсын комисс энэ сарын 02-ны өдөр ажилласан байна.

Тус хилийн боомтын ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байна. Ачаа тээврийн цогцолборыг 2023 оны долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм. Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...