Thursday, October 8, 2026

МАН, АН-ын бүлгүүд хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авав

Date:

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл бол 2016 онд өргөн баригдсан, хоёр парламент дамжиж хэлэлцэгдэж байгаа чухал хуулийн төсөл учраас бүлгийн гишүүдийн хүрээнд тогтож ярилцах үүднээс гурван хоногийн завсарлага авах хүсэлт тавив. УИХ-ын дарга уг хүсэлтийг ёсоор болгосноор ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авахаар болов.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Тус намын бүлгийн хувьд хэлэлцэж буй асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзэх үүднээс гурван хоногийн завсарлага авсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...