Thursday, October 8, 2026

МАН-ын Бага хурлаас шинэ нарийн бичгийн дарга нарыг томилжээ

Date:

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр цахимаар болж өндөрлөжээ. 14 цагт эхэлсэн Бага хурлын хуралдаанд нийслэл, аймаг, сумаас сонгогдсон Бага хурлын 354 гишүүн оролцсон байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар Бага хурлын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Бага хурлаас “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад МАН-ын байр суурийг илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлэгт даалгасан байна.

МАН-ын Бага хурлын II хуралдаанаас намын Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонгожээ.

Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан байна.

Ийнхүү МАН нийт долоон нарийн бичгийн даргатай ажиллахаар болж байна. Өмнө нь Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарын гурван нарийн бичгийн дарга ажиллаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...