Thursday, October 8, 2026

Хархорум хотыг сэргээн байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Date:

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг хууль тогтоомжуудад нийцүүлэн холбогдох судалгааг хийж, хуулийн төсөл боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар баримт бичигт гарын үсэг зурав.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн ТББХ-ын дарга Ж.Мөнхбат, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, С.Чинзориг, үе үеийн Ерөнхийлөгчид болон төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...