Monday, May 25, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардаж авлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.  

2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг орчуулан Монголын үндэсний МNS стандарт болгон батлуулсан бол мөн 2022 онд ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй QFS Management “System” LLP болон Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн  Вант  Улсын  LMS Certifications Limited баталгаажуулалтайгаар 2022 оны 11 дугаар сард гэрчилгээг хүлээн авч энэхүү 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болоод байсан бол Нэгдсэн менежментийн тогтолцооны дараах стандартуудын давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж,

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны​ стандарт
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны стандартуудын гэрчилгээг өнөөдөр гардаж авлаа.

Ингэснээр Эрдэнэс Тавантолгой ХК нь Нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг Нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлж буй Монгол Улсын анхны компани боллоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...