Friday, October 9, 2026

Энхийг сахиулагчдын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийнхэн БНӨСУ-ын Юнити мужийн үерийн нөхцөл байдалтай танилцжээ

Date:

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XI, XII ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар ахалж, арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийнхэн “Юнити” секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужунитай ажлын уулзалт зохион байгуулж, секторын үйл ажиллагаатай танилцан, үүрэг гүйцэтгэлт, үер усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Юнити мужид сүүлийн 60 жилд болоогүй үер усны гамшиг үргэлжлээд хоёр дахь жилдээ үер усны хүнд нөхцөлд энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...