Friday, October 9, 2026

“Ярууслын чуулган” наадмын сүүлийн шалгаруулалт болно

Date:

“Channel11” телевизийн хамт олон “Ярууслын чуулган” наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү наадмын эхний үе шатууд цахим хэлбэрээр явагдаж, сүүлийн шалгаруулалт танхимд болдог онцлогтой. “Ярууслын чуулган” монгол туургатны наадам зохион байгуулагдсан анхны жил дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, халимаг, буриад, өвөрмонгол, тува найрагч нар оролцсон. Энэ жил франц, япон найрагч “Дэлхийд анх удаа зохион байгуулагдсан цахим наадмыг хүндэтгэн шүлгээ дуудлаа” хэмээгээд зохион байгуулагчдад амжилт хүсч, бүтээлийн дээжээ илгээжээ. 2022.12.17-нд “Чингис хааны музей”-д “Эх хэлээ дээдэлье” уриатай “Ярууслын чуулган” наадмын сүүлийн шатанд үлдсэн 45 найрагчийг оролцуулан, ялагчийг тодруулах аж. Тус арга хэмжээний санаачлагч, хамтран зохион байгуулагч “Ярууслын чуулган” ТББ, мэдээллийн ивээн тэтгэгч shilen.mn сайт юм. Өнгөрсөн жилийн наадмын ялагч Д.Урианхай 30 сая төгрөг, дэд байрын шагналт М.Амархүү 15 сая төгрөг, Гуравдугаар байрын шагналт Б.Барсболд 5 сая төгрөгийн шагнал, сүүлийн шатанд үлдсэн 6 найрагч тус бүр сая төгрөгийн шагналыг  хүртсэн. Энэ нь яруу найргийн түүхэнд анх удаа оюуны үнэлэмжийг дээшлүүлсэн үйл явдал байлаа хэмээн хэл бичгийн мэргэжилтнүүд дүгнэсэн юм.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...