Friday, October 9, 2026

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно

Date:

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.

Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд

  • Дотрын эмгэг
  • Чих, хамар, хоолойн өвчлөл
  • Мэс заслын эмгэг
  • Шүд, амны хөндийн өвчлөл
  • Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

  1. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  2. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
  3. Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  5. Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  6. Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  7. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
  8. Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  9. Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...