Friday, October 9, 2026

Нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн огт олдоогүй хэвээр байна

Date:

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байгаа аж. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна. Нэг иргэнийг галаас гарган эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Харин нөгөө хоёр иргэн олдохгүй байгаа бөгөөд амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ.

Хэргийн газар дээр Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан Дархан-Уул аймгийг зорьжээ. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...