Friday, October 9, 2026

“Монгол тээврийн нэгдэл”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Date:

Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн нүүрс тээвэр, борлуулалтыг нэмэгдүүлж, ил тод, нээлттэй болгосон. “Монгол тээврийн нэгдэл”-ээс нүүрс тээврийг нэмэгдүүлэх хүрээнд хамтарч ажиллах хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Тус компанийн төлөөллийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Монгол тээврийн нэгдэл” ХХК-ийн хувьд үндэсний 30 компанийг нэгтгэсэн 1400 гаруй хөдлөх бүрэлдэхүүнээр уртын болон богинын тээвэрт ачилт хийдэг юм байна. Тэд Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн тээвэрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Уулзалтын үеэр Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь тээвэрчид нэгдмэл нэг бодлого, уялдаа холбоотой байх шаардлагатайг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...