Friday, October 9, 2026

МИАТ ТӨХК Ази, Европын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэж байна

Date:

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу “МИАТ” ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм. Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай бүхий л дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж байна. В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...