Monday, July 27, 2026

Дугуйн ОУХМ Д.Цолмон Гавъяат тамирчин боллоо

Date:

Бүгд найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн өдрөөр спортын олон ахмадууд гавьяагаа үнэлүүлсэн. Тэдний нэг нь ахмад дугуйчин ОУХМ Доржпаламын Цолмон юм. Тэрбээр Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан юм.

Д.Цолмон нь 1980 оны Москвагийн олимпод оролцогч,

1975-1985 онуудад Улсын шигшээ багийн тамирчин

1975-1985 онуудын багийн ба бөөний Улсын аварга

1982 онд Делигийн Азийн наадмын багийн ахлагч

1982-1985 онуудад “Энхтайвны олон өдөр” тэмцээний дундын барианы шагналтан

1984 онд “Дружба-1984” Эв санааны нэгдлийн тоглолтын багийн ахлагч

2008-2013 онуудад Монголын Дугуйн Холбооны Дэд Ерөнхийлөгч

2014 оноос өнөөг хүртэл Монголын Дугуйн Холбооны Хүндэт Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Монголын Дугуйн Холбооны үе үеийн Гавьяатнуудыг нэрлэвэл

1. “Гавьяат багш” Ц.Даржаа /1971/

2. “Гавьяат дасгалжуулагч” Ц.Чанцал /1993/

3. “Гавьяат дасгалжуулагч” Я.Баатар /2022/

4. “Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших /2001/

5. “Гавьяат тамирчин Д.Цолмон /2022/

Мөн дугуйчдаас төрөн гарсан олон Гавьяат багш, хуульч, тээвэрчин байдаг. 1966-1968 оны дугуйн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг, Эрүүл мэндийн яамны сайд асан, эрдэмтэн, вируслогич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич, профессор П.Нямдаваа мөн сая Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Иран Украины харилцаа хурцадлаа

Өчигдөр буюу 7-р сарын 26-нд Ираны Гадаад хэргийн сайд...

Биржээр 684.8 мянган тонн нүүрс арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 07 дугаар сарын 20-ны...

Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой

– Шинжлэх ухаан таамаглалаар бус, нотолгоогоор баталгааждаг. Төрийн бодлого...

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....