Friday, October 9, 2026

ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо

Date:

ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болж байна. Тус тасагт төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж, хүсвэл зориулалтын усан ваннд төрөх боломжтой. Өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, шүршүүртэй зэргээр тав тухтай орчинг бүрдүүлжээ. 35 жилийн хугацаанд их засвар хийгээгүй тус төвийн хэд хэдэн тасагт мөн засвар хийж, агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээг иж бүрнээр нь шинэчилж, өрөөнүүдэд хүчилтөрөгчийн шугам оруулжээ. ЭХЭМҮТ-д “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...