Friday, October 9, 2026

“Уухай” шагайн харвааны наадам болно

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын шагайн харвааны холбоо ТББ-тай хамтран 2022 оны арваннэгдүгээрр сарын 5, 6-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна.

Наадмыг Нийслэл хотын 383 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах, ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Шагайн харвааны наадмын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах бөгөөд https://shagainkharvaa.mn/meduuleg хаягаар хүлээн авна.

Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг. Шагайн харвааны үеэр уухайлдаг бөгөөд өөрийн талын аялгуулах уухайд харваачдын цэц нэмэгддэг бол эсрэг багийн огцом, хүчтэй уухайд барьц алддаг. Уухай нь төв халхын уухай, дөрвөд далай ханы, баяд, урианхай, боржигин уухай гэж нутаг оронд өөр өөр байдаг бөгөөд наадмын үеэр голдуу Төв Халхын боржигин уухайгаар наадах болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...