Tuesday, July 28, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-тэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш-т манай урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчилсанд талархал илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх чухал ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцдогийг өндрөөр үнэлдэг гэдгээ энэ үеэр хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...

Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг эхлүүллээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин...