Saturday, October 10, 2026

Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь удаагаа эзэн хааны цом гардлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр түрүүллээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа Японы эзэн хааны цомыг гардаж, 37 нас 10 сартайдаа түрүүлсэн амжилтаараа бүх цаг үеийн бөхчүүдийн хоёрдугаарт эрэмбэлэгдэв.

Тамаваши Б.Мөнх-Оргил есдүгээр сарын аки башёгийн сүүлийн өдөр маэгашира Такаяасүг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ.

Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос сэкивакэ Хоошорюу С.Бямбасүрэн өнөөдөр учраагаа тавьснаар 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлэв. Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр учраагаа өвдөг шороодуулж есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнийг өндөрлөлөө. Ийнхүү өндөр цолтой барилдаж буй манай бөхчүүдийн хувьд ирэх арваннэгдүгээр сарын кюүшюү башёд цолоо хэвээр хадгалан барилдах болзлыг хангав. Харин дээд зиндаанд барилдсан бусад бөхчүүдийн хувьд комүсүби Ичиножо А.Ичинноров, маэгашира Миторюү Б.Төрболд, Чоёошома Г.Мөнхсайхан нарын хувьд накикошё буюу 50-иас доош хувийн амжилт үзүүлсэн тул ирэх сард зиндаа буурах нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...