Saturday, October 10, 2026

Тамаваши Б.Мөнх-Оргил өвдөг шороодолгүй тэргүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башёгийн зургаа дахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Зургаан өдрийн дараах байдлаар маэгаширагийн зүүн жигүүрийн гурав дахь бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгаширагийн баруун жигүүрийн найм дахь бөх Хокүтофүжи нар өвдөг шороодолгүй тэмцээнийг тэргүүлж байна.

Дээд зиндааг тэргүүлэн барилдаж буй их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн Урад өвдөг шороодсоноор гурван унаа, гурван даваатай болов. Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр ээлжит даваагаа авч дөрвөн даваа, хоёр унаатай болжээ. Харин комүсүби Ичиножо А.Ичинноров өнөөдөр өвдөг шороодсоноор хоёр даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр унаснаар дөрвөн даваа, хоёр унаатай болсон байна.

Миторюү Б.Төрболд учраагаа давснаар гурван даваа гурван унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан өвдөг шороодсоноор дөрвөн даваа хоёр унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Маргааш их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгэн үеийн хүчтэн, нутаг нэгтэн Ичиножо А.Ичинноровтой оноолт тааран барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...