Saturday, October 10, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөө хийхдээ олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй

Date:

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан. Тус хорооны эхний хурал өнөөдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно. Автозамын түгжрэл бууруулах ажлын төлөвлөгөөг гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй. Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлэх шаардлагатай” гэв. Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах урьдчилсан төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болголоо.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны өнөөдрийн хурлаар ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцэв. “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” гэсэн үзэл баримтлал гаргажээ.
Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нь ганц, хоёр шийдвэрээр шийдэгдэхгүй. Бодлогын цогц ажил хийх ёстой. Хууль эрх зүйн орчны ч асуудал их байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний хороо ажиллана. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа олон нийтийн эрхийг хасах биш үүрэг хариуцлагад суурилсан бодлогын арга хэмжээ авна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...