Saturday, October 10, 2026

“Японд суралцацгаая” боловсролын үзэсгэлэн зохион байгуулна

Date:

Япон улсын их дээд болон япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүссэн оюутан, сурагчдад зориулан 2009 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж буй ЯПОНД СУРАЛЦАЦГААЯ-2022 боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнд Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид ирж оролцдог уламжлалын дагуу эдгээр сургуулийн багш нараас орчуулагчийн  тусламжтай Япон улсад суралцахад хэрэгцээтэй бүх мэдээллийг  авах боломжтой ажээ.

Мөн Японд ажиллах хүсэлтэй залууст зориулсан Япон компаниудын нээлттэй ажлын байрны танилцуулга тавигдах юм байна.

Хэзээ:

9-р сарын 24 өдөр (бямба) 13:00-18:00 цагийн хооронд

9-р сарын 25 өдөр (ням )    13:00-17:00 цагийн хооронд

Хаана:

Blue sky зочид буудлын 3-р давхар Diamond заал

Хэрэв та оролцохыг хүсвэл доорх холбоос болон бар кодыг ашиглан бүртгүүлж,  оролцож буй сургууль,байгууллагуудын талаар урьдчилан мэдээлэл авах боломжтой талаар тус үзэсгэлэнг зохион байгуулагч License Academy-аас мэдээлэл өглөө.

Бүртгүүлэх холбоос :   https://studyinjpn.com/cms/mongolia_202209/

Та тус бар кодыг ухаалаг утасныхаа камерт уншуулснаар онлайн бүртгэлийн хуудас нээгдэх болно.

ХОЛБОГДОХ УТАС : 91050219

ФЭЙСБҮҮК ХОЛБООС : https://www.facebook.com/events/661785967792123/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...