Saturday, October 10, 2026

Нийцлийн менежментийн тогтолцоог үндэсний стандарт болгон батлууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санаачилгаар Олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоог Монгол Улсын стандарт болгон батлууллаа.

MNS ISO 37301:2022 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг “Монсертф” ХХК-ийн аудиторууд өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт гардууллаа. 

Энэхүү стандарт нь байгууллага холбогдогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг харгалзан комплайнсын соёлыг бий болгож, комплайнсыг байгууллагынхаа соёл, ажилчдын хандлагад шингээх замаар хэрэгжүүлдэг.

Байгууллагын хэмжээнд нэвтрүүлсэн, үр дүнтэй, комплайнсын тогтолцоо нь тухайн байгууллагад холбогдох хууль тогтоомж, журам, салбарын дүрэм, байгууллагын стандарт, сайн засаглалын стандарт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлага, ёс зүй, амлалтаа харуулах боломжийг олгодог.

Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд мөн групп компаниуд, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...