Saturday, October 10, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК хүүхдийн өрөөтэй боллоо

Date:

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсөн өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор оффисдоо “Baby lynx room” хүүхдийн өрөөг тохижуулан ашиглалтад орууллаа.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Тус магадлан шинжилгээний дагуу сайжруулалтын зөвлөмжид байгууллагынхаа ажилчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөө байгуулах талаар тусгасан байсан.

Тус хүүхдийн өрөөг хувцас солих хэсэг, хүүхэд хуурайлах тавцан, хоолны тавцан болон хүүхдийн боловсролд чиглэсэн ном сэтгүүл, тоглоом зэргээр тохижуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхдэд ээлтэй ЭТТ” сан байгуулан ажилладаг бөгөөд тус сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу уг өрөөг тохижуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...