Saturday, October 10, 2026

Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна

Date:

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос шугам хоолой татах төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Одоогоор үндэсний 6 компани оролцсон түншлэл компаниудтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Загийн усны хоолойн гүний усны орд нь Тавантолгой уурхайгаас 65 км орчим зүүн хойшоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2015- 2016 онд гидрогеологийн нарийвчилсан хайгуул судалгааг хийж Загийн усны хоолойн хэсэгт газар доорхи усны нөөцийг 63,65 л/с- ээр тогтоосон байдаг.

Тавантолгойн нүүрсний уурхайд хүргэх ус хангамжийн системийг гүний худгууд – ус цуглуулах шугам – өргөлтийн насос станцууд – гол шугам хоолой – усан сан гэсэн дараалалтай барилга байгууламжаас бүрдэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь Тавантолгойд шаардлагатай усны асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл 10 сая.тн хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэоийн усны хэрэгцээг хангах төдийгүй гадаргын усны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...