Saturday, October 10, 2026

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд жилд 10 сая.тн-ын хүчин чадалтай нэг үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар эхний блок үйлдвэрийн зураг төслийн ажил явагдаж байгаа бөгөөд 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэнэ. Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулна. Үүнээс гадна ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...