Wednesday, July 29, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Тэрбээр монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн соёл иргэншил, даян дэлхийг энхжүүлсэн Монголын эзэнт гүрэн, монголчуудын гүн бат итгэл үнэмшилгүйгээр өнөөдрийн Монгол Улсыг төсөөлөх аргагүйг онцоллоо.

Монгол дархчуудын уран нарийн хийцтэй, төгс төгөлдөр бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав.

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд гэхэд л дэлхийн сонгодог бүтээлүүдтэй эн зэрэгцэх сод бүтээл хэмээн судлаач, мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг нь монгол дархны ур ухаан, авьяас билиг монголчууд төдийгүй хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэйг харуулж байдгийг тодотгов.

Цаашид монгол дархны урлагийг дэмжин хөгжүүлэхийн тулд уламжлалт гар урлалын арга, технологийг хадгалан хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, өргөжүүлэх чиглэлээр төр, засгийн холбогдох байгууллагууд нэгдсэн бодлогоор ажиллах ёстойг хэллээ.

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Сэлбэ смарт сити”-г зорилтот бүлэгт хүргэхийн тулд м.кв-ын үнийг буулгах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...

COP17 олон улсын бага хурлын талаар мэдээлэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...