Saturday, October 10, 2026

“Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг шинэчлэх ажил эхэлжээ

Date:

Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн ажил эхэлжээ. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй тус төслийн багц-1 барилгын тендерт “Барилга эрч” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад байгаа юм байна. Барилга угсралтын ажлын хүрээнд нэг цагт 50 хүн хүлээн авах зорчигч үйлчилгээний терминал, бусад техникийн барилгууд баригдаж, 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах юм байна. Ийнхүү Чингис хааны өлгий нутагт гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт эхэлжээ. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго, хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барихаас гадна Дадал суманд “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудал барих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...