Sunday, October 11, 2026

Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ

Date:

Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
“Ковид 19” цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн өсөлт гарах дэмжлэг бий болно гэж Л.Халтар мэдээлжээ.
Хятадын талаас ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын агаарын тээвэрлэгчид Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд долоо хоног тутам нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Монголын талаас МИАТ компани Гуанжоу, “Аэромонголиа” компани Хөххот  чиглэлд нислэг гүйцэтгэнэ.
Цар тахлын өмнөх 2019 онд Монгол Хятадын хооронд агаарын тээврээр нийт 313,049 зорчигч тээвэрлэсэн нь олон улсын нислэгийн зах зээлийн 26 хувийг эзэлж байв. Үүнээс нь 214,567 буюу 70 орчим хувийг зөвхөн Бээжингийн чиглэлд, үлдсэн хувийг Хөххот, Эрээн, Хайлаар, Манжуур, Гуанжоу, Тяньжин чиглэлд тээвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...