Wednesday, July 29, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоо дахь түрүүгээ авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё өчигдөр өндөрлөлөө. Башёг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатайгаар тэргүүлж, Японы эзэн хааны цомыг 7 дахь удаагаа гардлаа. Тэрүнофүжи их аварга өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлснээс хойш энэ оны эхний хоёр башёд төдийлөн сайн барилдаж чадаагүй юм. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сарын башёгийн зургаа дахь өдрөөс бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхисон юм.

Энэ удаа тэрбээр урамтай сайхан барилдаж 7 дахь түрүүгээ авсан нь сүмо сонирхогчдыг дахин шуугиулж байна. Тэрүнофүжигийн энэ удаагийн ялалт түүний гайхалтай карьерын бас нэгэн хуудсыг нээлээ хэмээн Японы хэвлэлд бичиж байна.

Тэрүнофүжи “Тэмцээн эхлэхийн өмнө би бага зэрэг санаа зовсон. Тиймээс сайн барилдахыг хичээсэн. Башёгийн сүүлийн хагаст сайн барилдаж эхэлсэн. Ёкозүна хүн сайн барилдаж, амжилт үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Сүүлийн тэмцээнд үнэхээр сэтгэл дундуур байсан. Үүнийгээ нөхөхийг хүссэн” хэмээн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Сэлбэ смарт сити”-г зорилтот бүлэгт хүргэхийн тулд м.кв-ын үнийг буулгах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...

COP17 олон улсын бага хурлын талаар мэдээлэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...