Tuesday, May 26, 2026

“Зүүнбаян төмөр зам”-ын нэрэмжит төгөл байгууллаа

Date:

“Зүүнбаян төмөр зам” ХХК, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнгийн 800 м.кв талбайд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн нэрэмжит төгөл байгуулж, эхний ээлжинд 500 ш хайлаас, 33ш шинэс тарилаа.

Цаашдаа хамтын ажиллагааны хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон Улаанбаатар хотын баруун бүсийн цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийж, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд нутагшин ургах чадвартай шинэ сортын таримал, гоёл чимэглэлийн болон жимс жимсгэний мод, бут тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, тарималын ойн сан, удмын санг баяжуулах чиглэлээр хамран ажиллах юм. Санамж бичигт “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов нар гарын үсэг зурж, ирэх гурван жилд хамтын ажиллагаа үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...