Wednesday, July 29, 2026

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах нь сэдэвт сургалт болж байна

Date:

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэхэд техник болон санхүүгийн дэмжлэг тусламжийг үзүүлсээр ирсэн билээ. НҮБ-ийн ХС нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн шуурхай үнэлгээг 2022 оны 1-5 дугаар сард амжилттай зохион байгууллаа.

Энэхүү Шуурхай үнэлгээнд нийт 7 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн анхан болон лавлагаа шатны нийт 25 эрүүл мэндийн байгууллагыг хамрагдсан ба уг үнэлгээний гол зорилго нь дархлаажуулалтын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдлыг тодорхойлон цаашид сайжруулах зөвлөмжийг боловсруулах юм. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг зөв зохистой зохион байгуулахад эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг ур чадвар ихээхэн нөлөөтэй байдаг ба уг үнэлгээгээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтын хэрэгцээ их байгааг мөн тэдэнд зориулсан гарын авлага МСС-ны материал дутмаг байгааг тодорхойлсон байна.

Иймд НҮБ-ын ХС нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд энэхүү 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулан мөн НҮБ-ын ХС-с аюултай хог хаягдлын менежментийн талаарх гарын авлага материалыг (3 төрлийн зурагт хуудас, 1 гарын авлага) боловсруулан хэвлэж Улаанбаатар хот болон 21 аймгийн эрүүл мэндийн ажилтнуудын хэрэгцээнд тарааж өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Сэлбэ смарт сити”-г зорилтот бүлэгт хүргэхийн тулд м.кв-ын үнийг буулгах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...

COP17 олон улсын бага хурлын талаар мэдээлэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...