Tuesday, May 26, 2026

Гурван өдөр цэцгэн дунд өнжихийг урьж байна

Date:

Ногоон дэлхий, амьд бодьгалын төлөө хүн төрөлхтөн тэр чигээрээ хичээн зүтгэж байгаа энэ цаг дор “Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Дэлхий ээжийн өгөөж сангууд”, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Гоёл чимэглэлийн болон тасалгааны цэцгийн үзэсгэлэн, худалдаа”-г энэ сарын 16-18-ны өдрүүдэд Байгалийн түүхийн музейд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр ургамал, цэцэг сонирхогч та бүхэнд үнэ цэнэтэй зөвлөгөө өгөх зэргээр маш олон төрлийн үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, тасалгааны цэцгийн арчилгаа, түүний ач холбогдол, хортон шавьж хэрхэн устгах талаар зөвлөх бол цэцгийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний сургалт явуулах аж. Мөн үеэр “Зөв ургалттай үзэмжит цэцэг”-ийг шалгаруулж, эхний гурван байрны цэцэгчинд батламж, мөнгөн шагнал олгохоор болжээ.

Цаг үеэ олсон уг арга хэмжээг жил болгоны дөрөвдүгээр сард уламжлал болгон нийтэд хүргэхээр төлөвлөсөн гэдгээ зохион байгуулагчид дуулгаж байсан. Ингээд нийт цэцэгчид, цэцэг сонирхогчид, иргэд олон нийт та бүхнийг гурван өдөр цэцгэн дунд саатан өнжихийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсанд холбогдож авна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...