Wednesday, July 29, 2026

ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа. Уулзалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд олон улсын туршлага, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар танилцууллаа.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, дэлхийн бусад орнууд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэсэн урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс ч энэ асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгааг сайшаан тэмдэглэв. Мөн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй суурь асуудлуудын нэг болох архины өндөр хэрэглээ, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, зарлигийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой...

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо...

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өгчээ

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг,...