Saturday, October 10, 2026

АТГ ХАСХОМ-ыг 100 хувь авч дуусчээ

Date:

Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 47553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргасан байна.

Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336  албан тушаалтан мэдүүлгээ хугацаанд нь шинэчлэн мэдүүлжээ. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо өссөн нь 2021 оны сүүлчээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд гаргаж байгаа нь албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж байгааг илэрхийлж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...