Saturday, October 10, 2026

К.Валиеваг тэмцээндээ оролцохыг зөвшөөрөв

Date:

ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь ноцтой асуудал болсон. Бээжингийн өвлийн олимпын үеэр энэ асуудал дэгдсэн нь тамирчны буруу биш” хэмээн тайлбарлав.
Хэвлэлийн бага хурлын үеэр Спортын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Мэтью Риб “Тамирчныг олимпын наадамд оролцуулахгүй байх нь нөхөж баршгүй гарз учруулах болно” хэмээн ярьжээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд допингийн хариуг оройтож мэдэгдэн асуудлыг дэвэргэсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ-ий үеэр Валиевагийн өгсөн шинжилгээнээс хориотой бодис илэрсэнс аж. Оросын допингийн эсрэг агентлаг түүний эрхийг тэр даруй хассан ч ердөө маргааш нь эргэн сэргээсэн юм байна. Харин энэ шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг эсэргүүцэж, давж заалдаад байсан билээ.

Хэдийгээр Валиевагийн олимпын наадамд оролцох эрхийг сэргээсэн ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх талаарх бүрэн хэмжээний шийдвэрийг дараа нь гаргах болно гэдгээ Спортын арбитрын шүүх илэрхийлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...