Saturday, October 10, 2026

Б.Буянтогтох: 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн

Date:

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд цахим шилжилтийг салбар бүхэнд хийж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 2021 онд хэд хэдэн томоохон ажлыг хийж дуусгажээ. Тухайлбал, эмнэлгийн цаг захиалах, вакцины гэрчилгээг цахимаар авах, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт, жирэмсний лист гэх зэрэг 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэл- ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохоос энэ талаар тодруулахад “Иргэн бүр цахим карттай болох боломж бүрдэж байна. Ингэснээр тухайн иргэний эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим картад хадгалагдана. Эмнэлгээр олон жил явсан хүний карт ном шиг зузаан болсон байдаг. Цахим картад шилжсэнээр иргэний эрүүл мэндийн мэдээлэл чанараа алдахгүй хадгалагдана.

ААН-үүд шаардагддаг төрөөс олгох тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийг цахимжууллаа. Энэ хоёр ажилд нэлээд хугацаа шаардагддаг. Материал хүлээн авах, хурлаар орох зэрэг 7-8 алхмуудтай ажил. Цахимжуулснаар магадлал итгэмжлэл хүссэн бол материал нь аль шатандаа явааг харах боломжтой. Цахимжуулснаар төрийн байгууллагуудад хувь хүний оролцоог бууруулах, авлигаас ангид байх боломж бүрдэж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...