Saturday, October 10, 2026

В.Путин, Ши Жиньпин нар уулзав

Date:

Өвлийн олимп нээлтээ хийсэн өдөр буюу хоёрдугаар сарын 4-ний үдээс хойно БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Бээжинд хэлэлцээ хийж, Хятад-Оросын харилцаа, олон улсын стратегийн аюулгүй, тогтвортой байдалд холбогдсон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцжээ.

Ши Жиньпин, сар шинээр тохиосон бидний энэхүү уулзалт Хятад-Оросын харилцаанд улам их амьжиргааны эрч хүч сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрбээр “Хятад, Орос уг санаа анхны зорилтоо тууштай баримталж, хоёр талт харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлж ирсэн юм. Эрхэм ерөнхийлөгч тантай хамтаар түүхэн шинэ нөхцөл дэх Хятад-Оросын харилцааг сайтар төлөвлөж, ач тусыг нь хоёр ард түмэнд хүртээхэд бэлэн байна” гэжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Хятадын ард түмэн даян дэлхийд өндөр түвшний гайхалтай сайхан өвлийн олимп харуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Орос, Хятадын тамирчид сайн амжилт гаргаж оролцохыг хүсэж байна” гэсэн байна.

Энэ бол Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын дарга болсноос нааш В.Путинтай хийж буй 38 дахь удаагийн уулзалт бөгөөд КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойших анхны нүүр тулсан уулзалт гэдгээрээ онцлог юм. 2014 оны хоёрдугаар сард Владимир Путиний урилгаар Ши Жиньпин Сочигийн өвлийн олимпын нээлтэд оролцож, хилийн чанадад зохиогдсон олон улсын спортын уралдаан тэмцээний нээлтэд оролцсон Хятад улсын анхны удирдагч болсон бол В.Путин нь 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн анхны төрийн тэргүүн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...