Saturday, October 10, 2026

МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа

Date:

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од ‘Холимог тулааны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож амжилт гаргасан ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшууллаа. Тус клубын үүсгэн байгуулагч, байлданы самбо төрөлд дэлхийн 7 удаагийн хошой аварга МУГТ Б.Дамланпүрэвийг МЗХ-ны ойн медаль хүндэт тэмдгээр шагнаж, дасгалжуулагч багш Олон улсын хэмжээний мастер Л.Батбаярыг МЗХ-ны ”Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдэгээр шагнажээ. Мөн залуу тамирчин Б.Агарзандан, Л.Балдан-Очир, О.Ганзориг нарыг тэргүүний залуу алтан медалиар, С.Гэрсэнс, Н.Хишигбаяр, Н.Батцэнгэл нарыг Хөдөлмөрийн алдар медалиар, А.Тэмүүлэн, Б.Хүрэлболд, П.Содномдорж, Г.Өлзийбат, Б.Тэнгис нарыг ”Тамирчны алдар” цол тэмдэгээр тус тус шагнажээ. Спортын хүнд төрлөөр хичээллэж өөрийн хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж үлгэр дуурайл үзүүлдэг тамирчид, багш дасгалжуулагчдадаа МЗХ-ны удирдлагууд амжилтын дээдийг хүсэн ерөөж баяр хүргэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...