Saturday, October 10, 2026

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо

Date:

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Эрхэмбаярын Баттулгыг томилжээ. Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн. 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн. 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2

002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан. 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...