Monday, June 30, 2025

Тээвэрлэлтийн зардлыг 3 саяас 26 сая төгрөг болгон өсгөсөн нь тогтоогджээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн, энэ нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын 3×3 эмэгтэй баг ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "FIBA 3x3 World Cup...

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн...

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын ёслол...