Friday, July 31, 2026

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2021 онд 31 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоожээ

Date:

Цар тахлын үед улс орны хэрэгцээт ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 2021 онд 31 сая.тонн  ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоожээ.  

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, өртөө зөрлөгийн удирдлагын төвийн болон ажилчдын орон сууцнуудыг барьж ашиглалтад өгсөн байна

. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж. Энэ төсөлд 2427 урт/метр буюу 27 гүүрийн байгууламжийг барьснаараа онцлог юм.  Тус төмөр зам ашиглалтад орсноор 1200 байнгын ажлын байр бий болно. 2022 оны хоёрдугаар улиралд төсөл бүрэн дуусч, төмөр замын тээвэрлэлт эхлэх юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын зам угсралтын ажил 100 хувь, нийт төслийн ажлын гүйцэтгэл 74 хувьтай байна.

Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын ашигт малтмалын нөөц бүхий ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэн, экспортлох боломж бүрдэхээс гадна 1350 орчим шууд ажлын байр шинээр бий болох юм. Энэ төсөлд нийтдээ 1356 урт/метр буюу 16 гүүрийн байгууламжийг ашиглалтад оруулснаараа онцлог юм. Төслийн ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгаж тээвэрлэлт эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...