Thursday, July 3, 2025

Иргэний агаарын хөлгийг татвараас чөлөөлөх зохицуулалтыг бүрдүүллээ

Date:

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12-р сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т 2018 онд нэгдэн орсноор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээсэн. Сүүлийн 5 жилд Монгол Улсад 25 агаарын хөлөг шинээр нэмэгдсэн нь чамлахааргүй тоо боловч ачаа тээвэр, ерөнхий зориулалтын агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгсэлд татвар ногдуулсан хэвээр байна. Тиймээс дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хуулиуд батлагдсанаар иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдэж, иргэний агаарын ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын гээд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой боллоо.

Мөн өнөөдөр батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлэх, олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, орон нутгийн нислэгийг сэргээх, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын олон талын арга хэмжээг хэрэгжүүлэхэд татварын хөнгөлөлт онцгой дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Иргэний агаарын хөлгийг татвараас чөлөөлснөөр эдийн засаг, нийгмийн хүрээнд ач холбогдол бүхий татварын таатай орчин бүрдэж байгаагийн зэрэгцээ цаашид орон нутгийн нисэх буудлуудыг түшиглэж агаарын хөлгийн засвар үйлчилгээ,  сургалтын төвүүд байгуулах, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвийн цар хүрээг өргөжүүлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх, ой модыг хортон шавжаас, бэлчээр, газар тариалангийн талбайг мэрэгчээс хамгаалах, ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, боломжийг бүрдүүлэхэд  татварын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж буй нь төрөөс олгож буй том дэмжлэг  юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга...

Мопед, скүүтэрийн хөдөлгөөнд оролцох журмын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Залуусын хэрэглээнд хэдийн нэвтрээд буй мопед, скүүтэрийн зохистой хэрэглээг...