Saturday, October 10, 2026

Бүх аймгийн төв хатуу хучилттай замаар холбогджээ

Date:

Зам, тээврийн салбарт олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2021 онд нийт 95 төсөл, арга хэмжээний 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ажиллаж нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад оруулжээ. Завхан аймгийн нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км  авто замын хучилтыг хийж дуусгаснаар Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна.

Орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий Беларусь улсын “МАЗ” авто машины үйлдвэрээс засвар арчлалтын тусгай зориулалтын техник технологид суурилсан авто машинуудыг авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит 20 байгууллагад хүлээлгэн өгч ашигласнаар засвар арчлалтын зардал буурч, бүтээмж нэмэгдэх боломж бүрджээ. Мөн авто замын эвдрэл гэмтлийг богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох асфальтбетон хучилтын гадаргуун боловсруулалтын 2 төрлийн техникийг ашиглаж эхлэхэд бэлэн болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...