Friday, July 31, 2026

Хан-Уул дүүрэг хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлжээ

Date:

“Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийжээ. Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашины түлхүүр гардуулан өгсөн байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан аж.

Эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашин, 2022 онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжирна. Хог тээвэрлэлтийн компаниудад түлхүүр гардуулах үеэрээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш ХОГГҮЙ ЭКО дүүрэг болох зорилт дэвшүүлэн дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлын эхлэл болж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийнхан, бүх ажилчиддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...